Hermes 130 ам.долларын буддаг ном гаргалаа

Hermes компани хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан “Les 4 Mondes” нэртэй буддаг, зургийн ном гаргажээ. Тус ном нь 12 хуудастай, 24 буддаг зурагтай гэнэ. Бараг л дэлхийн хамгийн үнэтэй буддаг ном гэж болох “Les 4 Mondes” нь Hermes-ийн онлайн дэлгүүрээр 130 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.

Panasonic Android OS-той гар утас үйлдвэрлэнэ

Хэдэн жилийн өмнө дэлхийн гар утасны зах зээлийг орхисон Panasonic корпораци энэ салбарт дахин ирэхээр шийджээ. Японы корпораци албан ёсоор Android үйлдлийн системтэй смартфон үйлдвэрлэх болсон тухайгаа зарласан бөгөөд уг смартфон Японы зах зээлд 2011 оны сүүлээр харин дэлхийн зах зээлд 2012 оны эхээр нэвтрэх гэнэ.

2006 оноос хойш дэлхийн гар утасны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээгүй Panasonic өнгөрсөн хугацаанд зөвхөн Японд бүтээгдэхүүнээ борлуулж байсан юм. Харин өдгөө дэлхийн зах зээлд дахин хүч үзэхээр төлөвлөж байна.

HP жижиг бизнест зориулсан Mini 1103-ыг танилцуулав

 
Apple компани энэ оны эхээр iPad-ыг зах зээлд гаргаж, ихээхэн амжилт олоод байгаа. Түүнийг дагаад Samsung корпораци Galaxy Tab нэртэй таблетаа гаргах тухайгаа мэдэгдэж, улмаар нэтбүүкийн зах зээл багассаар байгаа билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Hewlett-Packard компани жижиг бизнес хэрэглэгчдэд зориулсан шинэ загварын нэтбүүкээ танилцуулсан байна. HP Mini 1103 загварын нэтбүүк нь 1,26 кг жинтэй, keyboard-ны хэмжээний хувьд харьцангуй том, ердийнхтэй харьцуулбал 93 хувьтай тэнцэх аж. Зах зээл дээр худалдаалагдаж буй бусад нэтбүүкийн адилаар Mini 1103 нь 10,1 инчийн дэлгэцтэй, Intel Atom N455 болон N475 процессортой юм.

“Монголжингоо" дээд сургуулийн оюутнууд зодолдож, нэгнийхээ амийг хөнөөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт хэсэг оюутнууд зодолдож, улмаар нэг нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан байдаг. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа н.Анх-Оргил шүүхэд мэдүүлэг өгөхдөө "Хичээл эхлээд хоёр хонож байсан. Манай найзууд амраад ирэхдээ гэрээсээ тус бүр хэдэн төгрөгтэй ирсэн байлаа. Тэгээд бид нэг газар орж жаахан бүжиглэчихээд, тэндээсээ гараад бөөнөөрөө алхаж явтал өмнөөс хэсэг залуус ирсэн. Тэдэнтэй зөрөх үед манай нэг найзыг тэд мөрлөсөн. Ингээд бидний дунд зодоон болсон.

Зодоонд 30 гаруй залуус оролцсон байх. Бид хэсэг зодолдож байгаад салцгаасан. Тэгээд бид гэр гэртээ харьцгаасан юм. Гэтэл маргааш нь намайг цагдаагийнхан ирж саатуулсан. Энэ үед хүн амины хэрэгт холбогдсоноо мэдсэн. Бидэнтэй зодолдсон залуусын нэг нь зодооны улмаас амиа алдсан юм билээ" хэмээсэн байгаа.

Энэ хэрэгт н.Анх-Оргил нарын таван залууг холбогдуулан шалгасан бөгөөд бүлэглэн танхайрч улмаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр 23-25 жилийн ял сонсоход хүрээд байгаа. Тэд 21-23 насны залуус юм билээ. Ийм насны залуус сүүлийн үед санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.

Х.Цагаанбаатарт юу тохиолдов

Манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав.
Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Харамсалтай нь, эхний өрсөлдөгчөө ялж, хоёр дахь учраа болох Киргизстаны бөхтэй барилдаж байсан манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цожирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орлоо.

Blogger гэж юу вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Blogger бол Google- ийн үнэгүй сервир юм.Блог бол ойр ойрхон шинэчлэхэд хялбархан хуудаснууд бүхий веб сайт юм гэж ойлгож болно . Мөн Weblog гэж товчилдог бөгөөд онлайн дахь тэмдэглэл сэтгүүл гэсэн үг . Зарим хүмүүсийн блог нь сайт шиг болсон байдаг .

Google Adwords and Adsense

Google AdWords

Хэрэв та ямар нэгэн хамтрагч эсхүл өөрийн бүтээгдэхүүнд болон үйлчилгээндээ зориулан маркетинг хийж байгаа бол Google AdWords сонгох хэрэгтэй. Ингэхдээ өөрийн зарыг их сонирхолтой өвөрмөц бусдаас онцгой байдлаар хийж худалдан авагчдын анхаарлыг татах ёстой. Энэ нь худалдан авагчийн сонирхлыг татаад зогсохгүй худалдан авах шийдвэрээ шууд гаргахад хүргэх мэдээлэл агуулах ёстой.

Google Adsense анхаарах зүйлс

Таны веб сайт ажиллаж эхлэхэд санаатай бус таагүй явдал гарч магадгүй .Та найз нөхөд гэр бүлийнхэндээ сайтынхаа талаар хэлэх үед тэд таньд орлого оруулахыг хүсэж болох юм. Үүгээрээ тэд таньд тус болохоосоо илүү хохирол учруулж Adsense - ийн гишүүнчлэлээс ч хасуулж болзошгүй.

Google Adsense төлбөр тооцоо болон мөнгөө яаж авах

Бүх сайтын баримтлах тооцооны хэлбэрийн талаарх нэмэлт мэдээллийг www.google.com/webmaster/guidelines.html-ээс үзээрэй.
Сүүлчийн нэг зөвлөгөөний талаар тайлбарлая.
AdSense-ийн тооцооны хэлбэр. Үүнд 2 хэлбэр байна, хэн төлөх вэ? гэдгээс шалтгаалж. Хувийн тооцоо бол хүлээн авагч нь хувь хүн байна. Бизнес бол хүлээн авагч нь бизнес хийгч байна. Гэхдээ та аль хэдийн жижиг бизнес эрхлэгч болсон учраас чекээ өөрийн нэр дээр авахыг хүсэх байх. Та мөнгөө өөрийн хадгаламжиндаа хийсэн ч болно.

Жинхэнэ найзыг шинжихүй

-Жирийн найз зочин болон гэрт ирдэг. Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон, хоолоо өөрөө олж иддэг.
-Жирийн найз чиний уйлахыг чинь хэзээ ч хараагүй. Жинхэнэ найз нулимсанд чинь норсон мөртэй байна.
-Жирийн найз ээж аавын чинь ч нэрийг мэддэггүй. Жинхэнэ найз тэдний чинь утасны дугаарыг утсандаа хадгалаастай.

Ceксийн оргилыг мэдэрцгээе бүсгүйчүүд ээ

Би 29 настай. Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Энэ зүйлийн тухай бичих  нь зөв үү эсвэл буруу юу гэж бодсоны эцэст бичихээр шийдлээ… Учир нь секс бол гэр бүлийн хосуудын хамгийн ариун нандин зүйл гэдэг бодол бараг бүх хүнд байдаг. Би ч гэсэн саяхныг хүртэл тийм бодолтой байсан. Одоо ч зарим тал дээр энэ бодлоо орхиогүй яваа. Харин миний бусадтай хуваалцах гэсэн чин сэтгэлийн яриа маань гэвэл “СЕКСИЙН ТААШААЛ”. Тийм ээ, энэ бол бурханаас бидэнд өгсөн гайхалтай сайхан зүйл. Та бүхэн намайг буруугаар битгий ойлгоорой. Би олон эмэгтэй сексийн амьдралдаа ханамжгүй байдаг тухай сонсож байсан. Сексийн үед тавьж чадахгүй байх,  сексийн сайхныг мэдэрч чадахгүй байна гэдэг үнэндээ аймаар зүйл, бас аймшигтай ганцаардал.  Тэгвэл түүнээс болоод шаналж байгаа хүүхнүүд, эхнэртээ энэ амтыг мэдрүүлж чадаагүй залуу байгаа бол наашаа суугаарай. /Хэрэв миний бичиж байгаа зүйл таны сонирхолыг татахгүй, бас мэддэг зүйл чинь байвал уучлаарай/.

Dell vs HP

Та компьютер авахдаа аль брендийг сонгох вэ? Зарим нэг хүмүүст зөвөлгөө өгье гэж бодлоо. Монгол худалдаалагдаж байгаа ихэнх компьтер Dell-ийнх байгаа болов уу? Харин сүүлийн жилүүдэд HP нилээн хүч түрэн орж ирж байгаа борлуулалт ч сайтай байгаа гэж бодож байна. Харин та бүхэндээ энэхүү 2 брендийн алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу. Dell бол азид нилээн хүчээ аваад байгаа бренд, ер нь гол бизнесээ ази руу нилээн давшуулсан. Харин Dell-ийн нэг дутагдалтай тал нь загвар дизайн жоохон маруухан талдаа юм шиг.

Datacom ХХК .MN

Монголдоо л .mn домайныг анх худалдаалж байсан Датаком компанийг та бүхэн мэдэх байх. Одоо харин Датакомыг жоохон шүүмжлье гэж бодлоо. Тэдний борлуулж буй .mn домайн 35$-оор зарагдаж байна. Энэ бол хэтэрхий үнэтэй гэж би бодож байна. Бас тэр 35$ дээр нь НӨАТ 10% нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэж бодхоор ер л надад үнэтэй санагдаад байна. Шинээр гарж ирж байгаа домайн зардаг компаниуд .mn домайныг 20-25$-ийн хооронд зарж байна. Датаком тэднээс 10$-оор үнэтэй байна гэсэн үг. За энэ ч яахав үнийн хувьд л үзэл бодлоо хэлллээ. Харин хувь өөрийн хүссэн домайн нэрээ худалдан авч юу хүссэн зүйлээ хийх хэрэгтэй гэж боддог.

Be brand-ийн Flashmob...

Өчигдөр буюу 11-ний өдөр Tedy center-ийн урд талбайд Мобикомын Be brand-ийн flashmob зохион байгуулагджээ. Нилээн олон хүн оролцсон энэхүү flashmob нь Монголын хамгийн том flashmob гэхэд болно. Гэхдээ Flashmob-ийг олон нийтэд зарлаж хэлдэггүй л байлтай. Тэгсэн өмнөх өдөр нь mail-ээр зарлал ирсэн олон ч хүн цугласан яг л товлосон концерт шиг. Талбай нтрээ хүртэл бэлдсэн ийм утгагүй flashmob гэж байдаггүй л юмсан. Харин түрүү жил билүү дээ болж байсан вокзал дээрх flashmob надад их таалагдсан тэр бол жинхэнэ Монгол flashmob гэж би боддог. Тэд нар бол харин гэнэтийн байсан ба ямар зассаж бэлдсэн талбай байгаагүй, өмнөх өдөр нь зарлал явуулж олон хүн цуглуулаагүй шүү. За за энэ бол миний бодол, ямар ч байсан Be flashmob таалагдсангүй!

AMD Intel CPU-ний ялгаа

Би нилээн хэдэн жил компьютер худалдааны газар ажиллаа. Та бүхэндээ хэрэг болох үүднээс энэхүү мэдээллийг оруулж байна. Хүмүүс компьютер худалдан авахдаа CPU ямархуу байна гэдгийг нилээн анхаардаг. Монгол байгаа ихэнх компьютерийн CPU Intel байгаа байх. Харин сүүлийн үед AMD CPU нилээн хүч түрэн орж ирж байгаа. Нилээд хэдэн жилийн өмнө хүмүүс AMD CPU-г нилээн халдаг ачаалалдаг гэдэг байсан.

Google Adsense шинэ interface...

Би дөнгөж сая Google Adsense руугаа ортол шинэ interface-тэй болсон байна. Гэхдээ beta юм байна. Шинэ interface жоохон эвгүй харагдаж байна. Нүдэнд арай л бууж өгөхгүй байна. Тэгхээр хуучин interface дээр санагдаад хуучныг нь тавьчлаа. Шинэ interface дээр анзаарагдсан нэг зүйл бол Country буюу улсаа өөрчилж болдог болсон байна.

Монголын хамгийн том FLASHMOB удахгүй

Маргааш буюу 11-р сарын 11-нд Монголын хамгийн том DANCE FLASHMOB болох гэж байна.

Flashmob гэдэг нь товчхоноор хэлвэл, их хүн цугласан ямар нэгэн олон нийтийн газар, олуулаа гэнэт ямар нэгэн ер бусын үйлдэл хийхийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн дуу бүжиг хэлбрээр явагддаг юм.

Google Adsense зарим дүрэм журамнууд


Таны Google Adsense хаагдаад байна уу? Тэгвэл та энэхүү мэдээг уншаад үзээрэй. Google Adsense-ийн баримтлах дүрмүүд байгаа. Мэдээж та садар самуун сурталчилсан, хууль бус зүйл нийтэлсэн бол хаагдаж л таарна. Google Adsense миний бодлоор нилээн хатуу дүрэм журамтай.

Google Adsense-д бүртгүүлэх

Анх удаагаа Google Adsense-ийн талаар асууж байгаа хүмүүст энэхүү мэдээ хэрэг болно. Google Adsense-д хэрхэн яаж бүртгүүлэх заавар байгаа. Асууж лавлах зүйл гарвал сэтгэгдэл дээр үлдээгээрэй. Мөн энэхүү миний Google Adsense дээр дархаа мартваа хэхэ...

Google Adsense-ийн хамгийн их орлоготой 5 хүн

 
Google Adsense сонирхож байгаа хүмүүстээ зориулан дараах мэдээллийг орууллаа. Энэхүү мэдээ та бүхний хорхойг хүргэх байх гэж бодож байна. Зарим нэг хүмүүсийн шарыг ч гозойлгох байх. Google Adsense-ийн хамгийн их орлоготой 5 хүнийг веб сайтын хамтаар хүргэж байна. Та бүхэн энэхүү хүмүүсийг шиг болхын тулд нилээн хөдөлмөр шаардах байх. Тэгэхдээ амжилт хүсье. Урагшаа!!!

Монголын топ ажил мэргэжлүүд

Монголд ямар ажлын байр цалин сайтай вэ? Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд хамгийн гол шалгуур нь энэ байдаг. Харин ажил олгогчдын хувьд мэргэжилтэй боловсон, шаардлагатай ажлын байран дээр нь таарч тохирох хүн нүдний гэм байх тохиолдол бишгүй. Үүнийг бид эрэлт гэж нэрлэлээ. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх явдал түг түмэн шалтгаантай. Нийтэд нь ажлын нөхцөлд багтаав. Гол гэж үзсэн эдгээр гурван үзүүлэлтийг шалгуур болгоод өнөөдөр манай улсад хамгийн топд тооцогдож буй 10 ажлын байрыг нэрлэж байна.

Google Adsense эрх авах хамгийн хялбар арга

Зарим хүмүүс Google Adsense эрх авж чадахгүй байж магадгүй гэж бодоод энэхүү мэдээг бэлтгэлээ. Би ч бас анхдаа Adsense-ийн эрх авах гэж бөөн л юм болдог байлаа. Харин одоо надад Google Adsense эрх авах бол асуудал биш болоод байна. За ингээд та бүхэндээ өөрийн Adsense эрх авах аргаа зааж өгье.

Facebook Ad таалагдлаа...

 
Өчигдөр шөнө сууж байгаад Zugii.com дээрээ Facebook like гэж юмыг хийх гэж байгаад Facebook Ad-д санамсаргүй  бүртгүүлчиж. Тэгээд үзээд л байлаа кардын дугаар нтр асуугаад байлаа, тэгхээр нь би Google Adsense-тэй адилхан Ad юм байх гэж бодоод л баярлаад бүртгүүлсэн чинь би өөрийнхөө блогын Ad-ийг хийсэн байдаг байгаа. Тэгээд 50$ болонгуут нь төлнө гэж ойлголоо. Нэг даралт нь $0.11 юм шиг байна. Тэгэхдээ надад Facebook Ad аймар их таалагдлаа. Хандалт нилээн ихэссэн байна шүү. Хэрвээ сайтынхаа хандалтыг ихэсгэх хэрэгтэй бол Facebook Ad-д бүртгүүлвэл зүгээр юм байна. Яг одоогийн байдлаар миний блог дээр дарсан 290 хүн байгаа ба нийт төлөх ёстой мөнгө нь $13.99 байна. Надад л лав боломжийн санагдлаа. Одоо харин нэг асуудал байна 50$ болхоор нь би төлбөрөө төлөх ёстой, энэ хүмүүс надаас яаж мөнгөө авах гэж байгаа юм бол? Би олон улсын кардаа бүртгүүлсэн гэхдээ тэр картанд мөнгө түү ч байхгүй. хэхэ. Заза Google Adsense-ээрээ мөнгө олхоороо өгхөөс хэхэ.

Хамгийн их мөнгө хийдэг 20 блогчин

Блогчид ихэнх нь блогоороо дамжуулж мөнгө хийдэг. Гэхдээ энэ нь монголчуудын хувьд асуудалтай. Гадны томоохон блогчдын хувьд хэн хэн ямар хэмжээний орлогыг хаанаас олдогийг шилдэг 20-ын жагсаалтаас сонирхож үзэе.

Олны танил хүмүүс Halloween Party дээр...

 
Саяхан болж өнгөрсөн Halloween-ы баяраар манай рок поп, урлаг соёлыхон Metropolis night club-т нэгэн үдшийг өнгөрөөжээ. Мэдээж тэд Halloween-ы баяр гэдгийг марталгүй өөрсдийгөө жаал жуул янзалсан харагдана. Гэхдээ зарим нэг хүмүүс арай л бишээ. Гудамжинд явж байсан хувцастайгаа давхиад ирсэн бололтой. Олны танил хүмүүс дандаа л хүмүүс хэл амны бай болдог хойно, өөрсдийгөө жоохон хянаж явах хэрэгтэй юм шигээ. За ингээд фото зургаа үзээрэй. Бас Google Adsense дээр ганц дарчаарай...

BBC News Монголын нацистуудын тухай...

BBC News агентлагаар Монгол нацист буюу хэт үндсэрхэг үзэлтнүүдийн тухай нэг ийм мэдээ байна. Миний ойлгож байгаагаар бол тэд Монголын үндсэрхэг үзэлтнүүд яагаад хас тэмдэг, Адолф Гитлер, мөн ханан дээрээ Aries гэж бичээд шүтээд байгааг гайхаж байх шиг байна. Aries бид Ари үндэстэн биш бид Монгол үндэстэн гэтэл зарим нэг хүмүүс өөрсдийгөө Ари гэж бодоод шүтээд яваад байх шиг байна. Мөн зарим нь бас гайхаж байгаа байх Гитлерийг шүтээд байгаад. Миний бодлоор Гитлер агуу хүн гэхдээ Гитлер Чингис хааныг шүтдэг, тэгвэл бидний шүтэх ёстой хүн бол Чингис хаан маань байх ёстой. Хасын тухайд бол Хас Монголын өмч Германчуудын өмч биш, Гитлер шоронд байхдаа нэгэн түүхийн номоос Чингис хааныг олж мэдээд, мөн Чингис хааны хас тэмдэг ямар билэгдэл, ямар увидастай гэдгийг уншаад өөрийн бэлэг тэмдэг болгон шүтсэн. Харин одоо та бүхэн дэлгэрэнгүй уншиж видоег уншина уу (BBC News). Google реклам дээр дарж намайг дэмжээрэй...

Энэ миний 20 дох Google Adsense байх...

Анх би одоогоос 2 жилийн өмнө Google Adsense гэдэг юмыг оролдож эхлэв. Хүмүүс Google Adsense-ийг хамгийн хялбар мөнгө олох арга гээд л яриад байлаа. Би ч амар юм бодоод Google Adsense-д бүртгүүллээ. Тэр үед би Монгол хэл дээр нэг үндсэрхэг үзэлтэй блог хөтөлдөг байлаа. Тэрэн дээрээ Google Adsense-ээ тавьлаа. Нэг л өнгө үзэмжгүй цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн реклам л гараад байлаа. За ямар ч байсан Adsense тавьсан гээд л их баярлав. Нилээн хэд хоног интернэт кафегаар орж өөрийнхөө Adsense дээр дардаг байв.

Mongolian top 10 web site

Монголоос хамгийн их хандалттай 10 веб сайтын жагсаалтыг хүргэж байна. Гадаад сайтуудыг хассан болно. Энэхүү жагсаалтыг би Alexa.com дээрээс авсан. Мэдээж та бидний сайн мэдэх Үндэсний портал Gogo.mn 1-рт жагсаж байна. Харин Gogo.mn-ийн араас News.mn нэхэж явна. Гэхдээ News.mn хандалтаараа Gogo.mn-ээс нилээн доогуур бололтой. За ямар ч байсан хамгийн их хандалттай Монгол сайдууыг хүргэж байна.

Welcome To Zugii.com

За ингээд миний бие Зөгий өөрийн цоо шинэ блогоо нээж байгаадаа баяртай байна. Та бүхэнд миний блогоор байнга орж гарч байгаарай. Мөн Google Adsense дээр дараад байгаарай. Би та бүхэндээ өөрийн чаддаг бүхий зүйлсээрээ тус болно. Ялангуяа програм олох нтр дээр бол асуудалгүй шүү. Мэдээж содон хэрэгтэй бүхнийг таньд хүргэх болно. Zugii.com