Энэ миний 20 дох Google Adsense байх...

Анх би одоогоос 2 жилийн өмнө Google Adsense гэдэг юмыг оролдож эхлэв. Хүмүүс Google Adsense-ийг хамгийн хялбар мөнгө олох арга гээд л яриад байлаа. Би ч амар юм бодоод Google Adsense-д бүртгүүллээ. Тэр үед би Монгол хэл дээр нэг үндсэрхэг үзэлтэй блог хөтөлдөг байлаа. Тэрэн дээрээ Google Adsense-ээ тавьлаа. Нэг л өнгө үзэмжгүй цагаан дэвсгэр дээр хар өнгөөр бичсэн реклам л гараад байлаа. За ямар ч байсан Adsense тавьсан гээд л их баярлав. Нилээн хэд хоног интернэт кафегаар орж өөрийнхөө Adsense дээр дардаг байв.
Тэгсэн ерөөсөө мөнгө олдоггүй шүү. Тэгээд нэг хүнээс асуусан чинь Монгол хэл дээр болхоор реклам гардаггүй гэж сонсоод, нэг варез блог нээж үзлээ. Тэгсэн тун удалгүй Adsense маань хаагддаг байгаа. Тэгээд бас л нөгөө хүнээсээ асуулаа, тэгсэн хууль бус сайт дээр тавьж болдоггүй гэдэг байгаа. Тэгээд л олон янзаар үзээд л хаалгуулаад л байлаа. Харин энэ жил Sanakae.com-с нилээн хэдэн юм мэдэж авлаа. Аан бас надад Lhaku.com маань Adsense кодны өөрчлөлт зааж өглөө. Тэгээд тэрийг нь варез сайт дээр ахиад тавьлаа. Тэгсэн мөнгийг цөм хийж байнаа. Би ч их баярлаад л ингээд мөнгөтэй болох байсан юм уу гээд л... Тэгсэн эхний сарын 125$ авлаа. Тэгэхдээ сарын сүүлээр нээсэн болхоор 3 4 хоногын мөнгө 125$ гэж бодхоор л аймар мөнгө хийсэн байгаа биз. Тэгээд дараа сарын 15 боллоо миний Adsense дансанд маань 1200$ байсын. Тэгээд л одоо  ингээд баяжих нь дээ гэсэн ахиад хаалгуулваа. Тэгээд л мөнгөө бодож гутраад Adsense-г 1 2 сар орхилоо. Гэтэл интернэт хэсээд явж байтал Монголын зөндөө хууль бус сайтууд Adsense-тэй байхаар нь уур хүрээд ахиж Adsense-ээ балбаж эхлэв. Adsense-ээр гэхдээ би яаж мөнгө олох учраа сайн мэдэхгүй байна. Та бүхний даралтыг л хүлээгээд сууж байна даа. хэхэ. Энэ л лав миний 20 дох Adsense байх. Би Монголдоо хамгийн их блогтой, хамгийн их gmail-тэй, хамгийн их Disabled Google Adsense Account-той хүн гэж өөрийгөө ам бардам хэлнээ. хэхэ. Гэхдээ дээр зураг бол миний Adsense-ийн зураг биш шүү. Зүгээр л Google-с олсон зураг. Сардаа ингээд хийгээд байвал болох гээд байгаам даа. Та бүхэн миний Adsense дээр 1-2 удаа дарж байгаарай. Би хариуд нь та бүхэнд мэддэг чаддаг юмаараа туслах болноо...

2 сэтгэгдэл:

tsetsegee said...

Hey, bi ch gesen Adsense -r mongo hiih geed l uchraa olohgui l yavj baina daa. Hoyulaa turshlagaa soliltsval yasan yum be?
www.mongolianmysterytour.com geed uzeerei. Minii oroldoj baigaa Adsense.

Mr.Zugii said...

Bolii shdee. Bi er ni adsense-g oird olon humuusees asuuj nariin sudlaj bgaa. Er ni bol code uurchilhuur l barigdaad bhiin. Zarim humuus code uurchilchuud barigdahgui yawad bgaad l gaihaad bna

Post a Comment