Монголын хамгийн том FLASHMOB удахгүй

Маргааш буюу 11-р сарын 11-нд Монголын хамгийн том DANCE FLASHMOB болох гэж байна.

Flashmob гэдэг нь товчхоноор хэлвэл, их хүн цугласан ямар нэгэн олон нийтийн газар, олуулаа гэнэт ямар нэгэн ер бусын үйлдэл хийхийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн дуу бүжиг хэлбрээр явагддаг юм.
Сүүлийн үед FLASHMOB хэмээх зүйл нь Монголд ихэд газар авах болжээ. Миний мэдэхээр 8 Flashmob сүүлийн нэгээс хоёр жилд болж байсан юм байна:

   1. Dopin үйлчилгээний Нарантуул зах дээрх Michael Jackson Flashmob
   2. Dopin үйлчилгээний вокзал дээрх Michael Jackson Flashmob
   3. Хип Хоп бүжгийн Soul in Beatz ба SSquad хамтлагуудын сайн дурын чөлөөт бүжгийн flashmob
   4. Be.. брэндийн хосын үйлчилгээний Өргөө кино театр дахь бүжгийн flаshmob
   5. 7 сарын 1-нд зориулсан Freeze flashmob Сүхбаатарын талбай дээр
   6. Canon брэндийн Өргөө кино театр дахь дууны Flashmob
   7. Skytel-н Тэнгис кино театр дахь dance flashmob
   8. EOB зэрэг хамтлагуудын нэгдсэн бүжгийн flashmob

Flashmob-н бичлэг нь Viral Video болох маш өндөр магадлалтай байдаг, учир нь Flashmob нь өдөр болгон болоод байдаг зүйл биш. Монголчуудын дунд ч мөн адил шинэ зүйл учраас маргааш болох flashmob нь нэлээн шуугиан дэгдээх байх гэсэн таамаглал надад төрж байна.

Уг болох Flashmob-д ойролцоогоор 300 гаруй хүүхэд залуус хамрагдах бөгөөд Монголдоо хамгийн томд тооцогдох нь лавтай.

Маргааш Be.. төв буюу TEDY center-н урд 15:00 цагийн үед болох төлөвлөгөөтэй байгаа юм. Маш сонирхолтой болно гэдэгт найдаж байна!

Эх сурвалж: http://uyanga.newmediamarketingagency.com/flashmob

0 сэтгэгдэл:

Post a Comment