Pages

Hermes 130 ам.долларын буддаг ном гаргалаа

Hermes компани хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд зориулсан “Les 4 Mondes” нэртэй буддаг, зургийн ном гаргажээ. Тус ном нь 12 хуудастай, 24 буддаг зурагтай гэнэ. Бараг л дэлхийн хамгийн үнэтэй буддаг ном гэж болох “Les 4 Mondes” нь Hermes-ийн онлайн дэлгүүрээр 130 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.

Panasonic Android OS-той гар утас үйлдвэрлэнэ

Хэдэн жилийн өмнө дэлхийн гар утасны зах зээлийг орхисон Panasonic корпораци энэ салбарт дахин ирэхээр шийджээ. Японы корпораци албан ёсоор Android үйлдлийн системтэй смартфон үйлдвэрлэх болсон тухайгаа зарласан бөгөөд уг смартфон Японы зах зээлд 2011 оны сүүлээр харин дэлхийн зах зээлд 2012 оны эхээр нэвтрэх гэнэ.

2006 оноос хойш дэлхийн гар утасны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээгүй Panasonic өнгөрсөн хугацаанд зөвхөн Японд бүтээгдэхүүнээ борлуулж байсан юм. Харин өдгөө дэлхийн зах зээлд дахин хүч үзэхээр төлөвлөж байна.

HP жижиг бизнест зориулсан Mini 1103-ыг танилцуулав

 
Apple компани энэ оны эхээр iPad-ыг зах зээлд гаргаж, ихээхэн амжилт олоод байгаа. Түүнийг дагаад Samsung корпораци Galaxy Tab нэртэй таблетаа гаргах тухайгаа мэдэгдэж, улмаар нэтбүүкийн зах зээл багассаар байгаа билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Hewlett-Packard компани жижиг бизнес хэрэглэгчдэд зориулсан шинэ загварын нэтбүүкээ танилцуулсан байна. HP Mini 1103 загварын нэтбүүк нь 1,26 кг жинтэй, keyboard-ны хэмжээний хувьд харьцангуй том, ердийнхтэй харьцуулбал 93 хувьтай тэнцэх аж. Зах зээл дээр худалдаалагдаж буй бусад нэтбүүкийн адилаар Mini 1103 нь 10,1 инчийн дэлгэцтэй, Intel Atom N455 болон N475 процессортой юм.

“Монголжингоо" дээд сургуулийн оюутнууд зодолдож, нэгнийхээ амийг хөнөөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт хэсэг оюутнууд зодолдож, улмаар нэг нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан байдаг. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа н.Анх-Оргил шүүхэд мэдүүлэг өгөхдөө "Хичээл эхлээд хоёр хонож байсан. Манай найзууд амраад ирэхдээ гэрээсээ тус бүр хэдэн төгрөгтэй ирсэн байлаа. Тэгээд бид нэг газар орж жаахан бүжиглэчихээд, тэндээсээ гараад бөөнөөрөө алхаж явтал өмнөөс хэсэг залуус ирсэн. Тэдэнтэй зөрөх үед манай нэг найзыг тэд мөрлөсөн. Ингээд бидний дунд зодоон болсон.

Зодоонд 30 гаруй залуус оролцсон байх. Бид хэсэг зодолдож байгаад салцгаасан. Тэгээд бид гэр гэртээ харьцгаасан юм. Гэтэл маргааш нь намайг цагдаагийнхан ирж саатуулсан. Энэ үед хүн амины хэрэгт холбогдсоноо мэдсэн. Бидэнтэй зодолдсон залуусын нэг нь зодооны улмаас амиа алдсан юм билээ" хэмээсэн байгаа.

Энэ хэрэгт н.Анх-Оргил нарын таван залууг холбогдуулан шалгасан бөгөөд бүлэглэн танхайрч улмаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр 23-25 жилийн ял сонсоход хүрээд байгаа. Тэд 21-23 насны залуус юм билээ. Ийм насны залуус сүүлийн үед санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.

Х.Цагаанбаатарт юу тохиолдов

Манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав.
Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Харамсалтай нь, эхний өрсөлдөгчөө ялж, хоёр дахь учраа болох Киргизстаны бөхтэй барилдаж байсан манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цожирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орлоо.

Blogger гэж юу вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Blogger бол Google- ийн үнэгүй сервир юм.Блог бол ойр ойрхон шинэчлэхэд хялбархан хуудаснууд бүхий веб сайт юм гэж ойлгож болно . Мөн Weblog гэж товчилдог бөгөөд онлайн дахь тэмдэглэл сэтгүүл гэсэн үг . Зарим хүмүүсийн блог нь сайт шиг болсон байдаг .

Google Adwords and Adsense

Google AdWords

Хэрэв та ямар нэгэн хамтрагч эсхүл өөрийн бүтээгдэхүүнд болон үйлчилгээндээ зориулан маркетинг хийж байгаа бол Google AdWords сонгох хэрэгтэй. Ингэхдээ өөрийн зарыг их сонирхолтой өвөрмөц бусдаас онцгой байдлаар хийж худалдан авагчдын анхаарлыг татах ёстой. Энэ нь худалдан авагчийн сонирхлыг татаад зогсохгүй худалдан авах шийдвэрээ шууд гаргахад хүргэх мэдээлэл агуулах ёстой.

Google Adsense анхаарах зүйлс

Таны веб сайт ажиллаж эхлэхэд санаатай бус таагүй явдал гарч магадгүй .Та найз нөхөд гэр бүлийнхэндээ сайтынхаа талаар хэлэх үед тэд таньд орлого оруулахыг хүсэж болох юм. Үүгээрээ тэд таньд тус болохоосоо илүү хохирол учруулж Adsense - ийн гишүүнчлэлээс ч хасуулж болзошгүй.