Panasonic Android OS-той гар утас үйлдвэрлэнэ

Хэдэн жилийн өмнө дэлхийн гар утасны зах зээлийг орхисон Panasonic корпораци энэ салбарт дахин ирэхээр шийджээ. Японы корпораци албан ёсоор Android үйлдлийн системтэй смартфон үйлдвэрлэх болсон тухайгаа зарласан бөгөөд уг смартфон Японы зах зээлд 2011 оны сүүлээр харин дэлхийн зах зээлд 2012 оны эхээр нэвтрэх гэнэ.

2006 оноос хойш дэлхийн гар утасны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээгүй Panasonic өнгөрсөн хугацаанд зөвхөн Японд бүтээгдэхүүнээ борлуулж байсан юм. Харин өдгөө дэлхийн зах зээлд дахин хүч үзэхээр төлөвлөж байна.


Одоогоор шинэ гар утасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй бөгөөд Android платформд суурилна гэсэн ганц мэдээллийг Panasonic-ийн зүгээс өгсөн байна.

Эх сурвалж: http://tech.news.mn/content/40134.shtml

0 сэтгэгдэл:

Post a Comment