Google Adsense зарим дүрэм журамнууд


Таны Google Adsense хаагдаад байна уу? Тэгвэл та энэхүү мэдээг уншаад үзээрэй. Google Adsense-ийн баримтлах дүрмүүд байгаа. Мэдээж та садар самуун сурталчилсан, хууль бус зүйл нийтэлсэн бол хаагдаж л таарна. Google Adsense миний бодлоор нилээн хатуу дүрэм журамтай.

Агуулгын баримтлах журам

Google - ийн зар сурталчилгаа захиалагч нарын сурталчилгааг тавихад Adsense илүү тааламжтай байдаг. Дэлхийн аль ч улс орон байсан Google - ийн энэхүү журмыг биелүүлэх хэрэгтэй .Adsense
программын зар сурталчилгааны баримтлах дүрэм :

Садар самууныг сурталчилсан материал тавьж болохгүй
Арьс өнгөөр ялгаварлах болон алан хядлага хэрцгийллийг хөхүүлэн дэмжсэн материал тавьж болохгүй
Бусад хүмүүсийн эрхийг зөрчсөн хуулиас гадуур материал тавьж болохгүй
Хүмүүсийг хууран мэхлэх , албадан шаардах байдлаар зар сурталчилгааг үзүүлж болохгүй .
Хар тамхи , архи согтууруулах ундаа , тамхи болон бусад хориотой бараа үйлчилгээг сурталчилж болохгүй
Хэрэглэгчдийг өөр сайт сонгон үзэхэд нь хязгаарлалт болох зүйлс хийж болохгүй .


Та Google - ийн дүн шинжилгээнд саад учруулах гэсний хэрэггүй бөгөөд Google - ийн хайлтын системыг хуурах гэсний хэрэггүй .

Adsense - ийн тусламж

Хэрэв танд дүрмийн талаар болон бусад асуудлаар шаардлагатай мэдэх зүйл гарч ирвэл
Adsense-Support@google.com хаягаар хандаарай .

Стандартын шаардлага

Зөвхөн агуулгын хязгаарлалтаар зогсохгүй Adsense нь техникийн талын шаардлага тавьдаг .Учир нь таны сайт Google -ийн бүрэлдхүүнд нэгдэж байгаа учраас тэдний нэр хүндийг унагаархааргүй байх хэрэгтэй .Гэхдээ энэ хязгаарлалт нь хялбархан :

Сайтуудын хуудсууд бүрэн биш холболт нь эвдэрсэн байж болохгүй
Хэрэглэгчид сайтыг удирдахад хялбар байх хэрэгтэй
Сайт нь өөрийн ил тод ойлгомжтой бичигдсэн хаягтай байх хэрэгтэй
Сайт нь хэрэглэгчдэд таатай хандаж , хуудсууд нь хурдан ачаалалдаг байх хэрэгтэй


Таны сайт эдгээр шаардлагыг хангаж байна уу.

Эх сурвалж: http://miniiajil.blogspot.com/2009/06/blog-post_19.html

0 сэтгэгдэл:

Post a Comment