Datacom ХХК .MN

Монголдоо л .mn домайныг анх худалдаалж байсан Датаком компанийг та бүхэн мэдэх байх. Одоо харин Датакомыг жоохон шүүмжлье гэж бодлоо. Тэдний борлуулж буй .mn домайн 35$-оор зарагдаж байна. Энэ бол хэтэрхий үнэтэй гэж би бодож байна. Бас тэр 35$ дээр нь НӨАТ 10% нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэж бодхоор ер л надад үнэтэй санагдаад байна. Шинээр гарж ирж байгаа домайн зардаг компаниуд .mn домайныг 20-25$-ийн хооронд зарж байна. Датаком тэднээс 10$-оор үнэтэй байна гэсэн үг. За энэ ч яахав үнийн хувьд л үзэл бодлоо хэлллээ. Харин хувь өөрийн хүссэн домайн нэрээ худалдан авч юу хүссэн зүйлээ хийх хэрэгтэй гэж боддог.
Гэтэл Датаком тийм биш байна. Мэдээж .mn домайн дээр порно сайт нээвэл Датаком хаах болно. Харин варез ч юм уу, хэн нэгэн нөлөө бүхий хүнийг шүүмжилж доош нь хийвэл бас хаагдаад байх шиг байна. Хувь хүн мөнгөө төлж авсан домайнаа яагаад хаалгах ёстой гэж. Тэр тусмаа Датаком хувь хүний бүртгэлийн мэдээллийг ямар ч хүнд өгөх ёсгүй. Нэгэн варез дээр (.mn) нэгэн Монгол кино хийж л дээ. Тэгсэн тэр хүн оюуны өмчийн газар мэдэгдээд, оюуны өмчийн газар нь Датакомд мэдэгдэж тухайн хүний мэдээллийг авч мөнгөн торгууль тавьсан байх жишээтэй. Датаком оюуны өмчийн газарт нам атгуулж байна даа.

0 сэтгэгдэл:

Post a Comment