HP жижиг бизнест зориулсан Mini 1103-ыг танилцуулав

 
Apple компани энэ оны эхээр iPad-ыг зах зээлд гаргаж, ихээхэн амжилт олоод байгаа. Түүнийг дагаад Samsung корпораци Galaxy Tab нэртэй таблетаа гаргах тухайгаа мэдэгдэж, улмаар нэтбүүкийн зах зээл багассаар байгаа билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Hewlett-Packard компани жижиг бизнес хэрэглэгчдэд зориулсан шинэ загварын нэтбүүкээ танилцуулсан байна. HP Mini 1103 загварын нэтбүүк нь 1,26 кг жинтэй, keyboard-ны хэмжээний хувьд харьцангуй том, ердийнхтэй харьцуулбал 93 хувьтай тэнцэх аж. Зах зээл дээр худалдаалагдаж буй бусад нэтбүүкийн адилаар Mini 1103 нь 10,1 инчийн дэлгэцтэй, Intel Atom N455 болон N475 процессортой юм.

HP Mini 1103 ирэх сараас эхлэн 299 ам.доллараар худалдаалагдах юм байна.

 
Эх сурвалж: http://tech.news.mn/content/39743.shtml

0 сэтгэгдэл:

Post a Comment